Wednesday 17 April 2013

Би чамд хайртай, хонгор минь



Тэд гэрлээд олон жил болжээ. Хамтдаа амьдрах хугацаанд сайдаж, муудах зүйл олон байв.
Нөхрийнхөө ажил дээрээ цаг наргүй өнждөгөөс болоод нэг өдөр эхнэр нөхөртэйгөө маргалджээ. Үүнээс болоод нөхөр нь гомдож, эхнэр нь тун их ууртай байлаа. Эхнэр нь бүтэн долоо хоног үг дуугарахгүй байсан тул нэг орой нөхөр нь түүнд харандаа, цаас авчирч өгч гэнэ. Тэгээд ширээний хоёр талд суугаад бие биенийхээ чухам юу таалагдахгүй байгааг жагсаан бичихээр болов. Дараа нь цаасаа солилцоод энэ талаараа ярилцах хэрэгтэй гэлээ. Эхнэрт нь гомдмоор зүйл дэндүү их байгаа болохоор толгой өндийлгүй бичиж эхэлжээ. Харин нөхөр нь эхнэр рүүгээ удаан гэгч нь ширтэж байснаа бас л бичиж эхлэв. Тэд 15 минутын турш бичиж, цаасаа солилцлоо. Нөхрийн авсан цаасан дээр маш олон гомдол бичсэн байлаа. Эхнэрийн уур дэндүү их хүрчээ. Харин эхнэр нөхрийнхөө өгсөн цаасыг хараад маш их балмагдаж, нулимс цийлэгнүүлэн өөрийнхөө өгсөн цаасаа хурдан гэгч нь булааж авав. Нөхөр нь өөрийнхөө хоёр хуудас цаасан дээр “Би чамд хайртай, хонгор минь” гэж олон удаа бичсэн байлаа.

No comments:

Post a Comment