Thursday 14 March 2013

Устай мацаг барих



Би өмнө нь янз бүрийн жин хасах аргуудын талаар судладаг байсан одоо ч хэвээрээ тэгээд нэг ийм юм уншиж байсан зүйлээ хуваалцья.
7 хоног юу ч идэхгүйгээр зөвхөн ус уух, үүнийг ихэнхи хүмүүс их муу гэх байх л даа гэхдээ энэ дэглэмйиг эртнээс эмэгтэйчүүд  зөвхөн жин хасахад бус биеийнхээ бүх л муу муухай бодисийг ялгаруулж арьсаа эрүүлжүүлэх эмчилгээ маягаар барьж ирсэн. Гэхдээ нэг удаадаа 7 хоногоос дээш барьж болохгүй мөн 2,3 сард нэг удаа барихад их тохиромжтой. Энэ дэглэмийг бариад 2 өдөрт л дор хаяж 1 кг хасдаг. Уншихад амархан мэт санагдаж байгаа ч уг дэглэмийн хамгийн гол зүйл нь гэвэл 7 хоногоо дуусгаад хоолоо яаж зохицуулах вэ гэдэг асуудал. Хэрвээ шууд шарсан хуурсан илчлэг ихтэй хоол идэж эхлэвэл хаясан жингээ дороо буцаан нэмэх ба таны 7 хоногын хичээл зүтгэл ул мөргүй арилна. Тиймээс дэглэмээ барьж дуусаад алим жимс, ногоогоор багахан шигээр хооллож ихлэвэл сайн. Тэгээд бага багаар хоолны тунгаа нэмсээр жирийн хэмжээндээ очих хэрэгтэй.
Би энийг туршиж үзэх гэж хичээсэн боловч 2 дох хоногоосоо тэсэлгүйгээр юм идчихсэн гэхдээ 1 бүтэн өдрөө юу ч идэхгүйгээр байгаад жингээ үзэхэд 1 кг хасагдсан байсан даан ч би тэсэж чадаагүй. Гэхдээ зорилго тавиад хичээгээд үзээрэй. =))

No comments:

Post a Comment