Wednesday 20 March 2013

Хулаан, миний дvv ахыгаа уучлаарай … (өгүүллэг)


…Гэвч Хулангийн амьдрал ахиад л бvрхэг болж эхэллээ. Тэрээр сvvлийн хэдэн хоног бие нь эвгvйрхэж, энэ тухайгаа Хуягт хэлтэл Хуяг сандран тvvнийг дагуулан Эмнэлэгт vзvvлтэл Хулан жирэмсэн болжээ.
Энэ явдал тэдэнд хэн хэнд нь хvнд цохилт болж яах ч учраа олохгvй балмагдан байцгаана. Удахгvй Бадмаа ирэх гэж байгаа болохоор Хуяг яахаа ч олохгvй сандран хэдийгээр ингэж хэлэх нvvргvй ч амин хувиа хичээн Хуланг шахаж шаардан авахуулчих гэхэд Хуланд хичнээн хэцvv байсан ч тэрээр ээжийнхээ захиж хэлсэн vгийг санан удаан бодсоны эцэст хэвлий дэх хvvхдээ төрvvлэхээр болжээ. Хулангийн ээж амьд сэрvvн байхдаа тvvнд миний охин том болоод амьдралын жамаар ээж болно. Одоо vеийн залуус хэвлий дэх алаг vрээ өөрийн гараар алдаг болж дээ. Миний охин хэзээ ч битгий тийм нvгэл хийгээрэй. Цаашид чамд юу ч тохиолдож болно. Жаргаж зовох амьдралын нугачаанд өвдөг сөхөрсөн ч vртэй болчихоод тvvндээ мэс хvргэж болдоггvй юм шvv. Хvнд хvн шиг эрдэнэ дахиж олддоггvй юм миний охин гэж хэлсэн нь тодхон санагдаж сэтгэлд нь дvрсхийн бууж байв. Хулан хэдийгээр балчир охин ч амьдралын хvндийг туулсан хэрсvv нэгэн болохоор нэгэнт хvсээгvй ч төрсөн vр минь юм чинь авахуулахгvй гэхэд Хуяг элдвээр аргадаж vзэн
-Хэрэв эгч чинь мэдвэл бидний амьдрал сvйрнэ шvv дээ. Ахыгаа ингэж хорлож болохгvй, тэгээд ч миний дvv балчир хvvхэд, дөнгөж 18нас хvрэх гэж байж яаж хvvхэд өсгөх гээд байгаа юм бэ гэхэд Хулан зvрхэн дэх уур хорслоо барьж ядан
-Та vнэхээр л өөрийнхөө амьдралыг бодсон юм бол яагаад миний амьдралыг бодож vзээгvй юм бэ. Тиймээ би балчир хvvхэд. Гэлээ ч тань шиг хvнээ алдсан ийм хvний дэргэд жинхэнэ хvн юм шvv. Энэ хvvхдийг би хvсээгvй ч гаргах л болно хэмээн эрс шийдэмгий хэлэхэд Хуягт хэлье гээд ч vг олдсонгvй. Тvvний тэвчээр барагдан Хуланг дэмий л загнаж зандарсан ч эцсийн дvнд Хулангийн шийдэх асуудал болохоор яаж ч чадахгvй байлаа. Хулан өөрийнхөө жирэмсэн болсныг мэдсэнээс хойш Төрөөтэй уулзахаас зугтан, тvvнийг мартахыг хvсэвч vнэхээр зvрх сэтгэлд нь нэгэнт орон зайгаа эзэлжээ. Төрөө ч Хулангvйгээр хэдэн өдрийг барна гэдэг аймшигтай болж vvдэнд нь өдөржин сахих аж. Юу болсон, яасан тухайгаа хэлэхгvйгээр чив чимээгvй болсонд нь гомдовч нэг л өдөр гараад ирнэ гэж итгэн хvлээсээр. Хоёр сар гэдэг нисэх мэт хурдан өнгөрлөө. Хуяг Бадмааг ирнэ гэж айж сандран байтал ашгvй бурхны авралаар эмчилгээ нь удааширч дахиад гурван сар эмчлvvлэх болжээ. Хэдийгээр сэтгэл амравч гэдсэн дэх хvvхэд томрохын хирээр улам л хэцvvдэх нь мэдээж. Бvхэл бvтэн гурван сар Хулан гэртээ сууж хэвлийд нь өсөн торниж буй, хvний хорвоод хайр энэрлээр хомсхон мэндлэх vрээ өрөвдөн, басхvv амьдралыг буруутган байв. Төрөөтэй нэг ч удаа уулзсангvй. Vнэндээ гvйгээд оччихмоор санагдавч өөрийн эрхгvй энэхvv сэтгэлийн тушаа тvvнийг албадан хорьж байлаа.Гэрийн vvдэнд хvлээж суудаг Төрөө аль эртнээс алга болжээ. Хулан тvvнийг явсанд нь баярлавч, хайртай хvнээ явуулсандаа сэтгэл нь шаналж нууцхан мэгшин нулимсаараа сэтгэлээ дэвтээн зогоох ажгуу. Гэвч яая гэхэв хорвоогийн даажигналд өртсөн харалган заяагаа дагахаас өөр аргагvй. Бадмаа ирэх болжээ. Энэ vед Хуяг юу болохыг төсөөлөхөөс ч бэрх байлаа. Бадмааг онгоцны буудал дээрээс тосч аван гэрлvvгээ явах замдаа Хуяг
-Миний хань их ядрав уу? Чамайгаа их саналаа шvv хэмээн нялуурч явна. Бадмаагийн эмчилгээ vр дvнгээ өгч зvрхний vйл ажиллагаа нь сайжран цаашид хvvхэд төрvvлэх боломжтой болжээ. Тэд явсаар гэрийнхээ vvдэнд ирж Хуяг эхнэрийгээ тvшин vvд онгойх тэр агшинд юу болохыг төсөөлж чадалгvй дэмий л гар нь салганан зvрх нь амаар нь гарчих шахан зогстол vvд онгойлгож өгсөн Хулангийн гэдсийг харсан Бадмаагийн царай зэвхий цайж харцаараа ямар нэгэн зvйлийг асуух мэт Хуягийг ширтэн чимээгvй зогсоно. Бадмаа Хуланд юу ч хэлсэнгvй. Хулан ч юу ярих билээ. Хуяг л хоёр бvсгvйн дунд гvйн хэн хэнийх нь аяыг аргалах гэж дэмий л бөгтөгнөн гvйх аж. Хуяг vнэнийг хэлэхээс өөр аргагvй болж Бадмаад бvх учрыг тайлбарлахад Бадмаа чимээгvй сонсож сууснаа асгартал уйлан
-Чи даанч яав даа. Арай ч дээ хэмээн мэлмэрvvлэн уйлахад Хуяг сvнс нь зайлсан мэт vхээнц царайлан Бадмаагийн өөдөөс эгцэлж харж чадахгvй бээцэгнэн
-Миний буруу, өвгөнийгөө уучлаарай. Хуланд ямар ч буруу байхгvй, чи тvvнийг битгий загнаарай гэхэд Бадмаа уураа барьж ядан Хуягийг толгой тvрvvгvй загнан харааж сая нэг жаахан тайвшран бvхнийг эргэцvvлэн бодож vзлээ.
-Надад Хуланг загнах эрх даанч алга. Чи бид хоёр vр хvvхэдгvй болохоороо л энэ охиныг гэртээ авчирсан. Эцэг эхтэй нь vй зайгvй найзууд байсан хэрнээ хvний ёсоор сайхан хандаж чадлуу. Хажууд нь чиний байж байгааг. Бид ч ёстой хvн биш юм даа хэмээн хэлэхэд Хуяг гайхан
-Чи тэгээд Хуланд уурлахгvй гэсэн vг vv гэхэд
-Хар тэнэг минь. Чи намайг энэ охин руу дайрч давшилна гэж бодоо юу. Би энэ хугацаанд их юм бодлоо. Эмнэлгийн орон дээр тааз ширтэн хэвтэхдээ яагаад ч юм муу совин татаад байдаг байсан юм. Гэхдээ арай ч чамайг ийм хэрэг хийчихээд ингээд ичих ч vгvй сууж байна гэж яаж мэдхэв дээ. Одоо энэ хvvхдийг яана даа хэмээн гаслахад Хуягт vнэндээ хэлэх vг олдсонгvй. Бадмаагийн бие ч тэнхэрч Хулангийн гэдэс томорсоор Бадмаа эгзэгийг нь тааруулж байгаад Хуланд
-Миний дvv энэ хvvхдийг яаж өсгөх билээ дээ. Тэртээ тэргvй Хуягийн хийсэн vйлийн лай юм хойно хvvхдээ гарахаар нь бид хоёрт өгчих. Vнэндээ чиний амьдралыг балалчихаад ийм юм ярина гэдэг. Гэхдээ одоо vvнээс өөр арга алга. Цаашид амьдралаа бодсон дээр гэх зэргээр учирлан хэлэхэд Хулан эрс vгvйсгэж
-Бадмаа эгчээ би тэгж чадахгvй ээ. Би өөрөө байгаа цагт өөрийнхөө хvvхдийг өөрөө л өсгөх болно. Тэгээд ч би удахгvй хvvхдээ төрvvлчихээд танайхаас явна. Та хоёр минь одоо vр хvvхэдтэй болж сайхан амьдар. Өдийг хvртэл намайг гэртээ байлгасанд чинь харин баярлалаа гэж хэлэхэд энэ vг Бадмаагийн зvрхэнд хутга зоох мэт хатуу сонсогдовч хариу хэлэх vггvй дэмий л таг боллоо. Удалгvй Хулан эсэн мэнд амаржиж булцгар хөөрхөн хvvтэй болжээ. Тэрээр хvvгээ энхрийлэн хайрлаж, хорвоо дээр цор ганцаар байсан vеэ дурсаж vрийнхээ төлөө, амьдралын төлөө тэмцэхээр сэтгэлийн хаттай нэгэн болсон ажээ. Хулан эмнэлгээс гаран хоёр сар болсны дараа ажил олж хийхээр хөөцөлдөн Бадмаагийн хуучин ажилладаг байсан оёдлын цехэд ажилд орж цехийнхээ хажуу өрөөг нь суллуулан хvvтэйгээ амьдрах болжээ. Ийнхvv хоног өдөр ээлжлэн өнгөрсөөр таван жилийн дараа Хулан биеэ даасан сайхан бvсгvй болсон байв. Тэрээр хvvгээ хэнээс ч дутахааргvй сайхан өсгөжээ. Хулан цехийнхээ хэсгийн дарга болж, бас ч гvй өндөр цалинтай болохоор хvvтэйгээ элбэг хангалуун амьдарна. Хорвоо хvнээр тоглож чаддаг бол бас ивээж чаддаг билээ. Хулан энэ хугацаанд өөрийнхөө амьдралыг хэнээс ч дутахааргvй сайхан авч явжээ. Хуягийнхаас явснаас хойш дахин тэднийд очоогvй болохоор бvтэн таван жилийн турш сураг тасарсан аж. Хэдийгээр юугаар ч дутахааргvй сайхан амьдарч байвч өдөр өдрөөр өсөн бойжих Тэмvvлэн хvv нь аавыгаа өвччихсөн юм шиг адилхан болж аав, аав хэмээн vе vе дуудах нь зvрх хөндvvрлэмээр. Хулан өнгөрсөн таван жилийн турш ажилдаа тун шаргуу хичээнгvй, бусадтайгаа ч их нийтэч байдаг болохоор хамт олон нь тvvнийг гэр бvлийнхээ хvн шиг л vздэг ажээ. Цехийн дарга Очир ч тvvний энэ байдлыг сайн мэддэг болохоор байнга л халамж тавин битvvхэндээ тvvнээс сэтгэл горилон явдаг нэгэн билээ. Хааяа нэг Хулангийн зав зайг тааруулан хамт хооллож ажил хэргээ ярилцах завсар тvvнд өөрийнхөө сэтгэлийг vе vехэн хэлээд амждаг байв. Гэлээ ч Хулан өдийг хvртэл Очирт юу ч хэлэлгvй явсаар. Учир нь тэрээр сэтгэл дотроо хайрлан санаж, хvлээж суудаг Төрөөгөө мартаж чадахгvй явдаг билээ. Хулантай хамт ажилладаг эгч хvvхнvvд бvгд л тvvнийг Очиртой нийлvvлэхийг оролдож чамд Очир шиг ийм сайн хvн дахиж олдохгvй. Хvvгээ бодсон ч эртхэн нэг гэрт ор хэмээн ятгана. Очир бол айлын дөрвөн хvvхдийн бага нь төдийгvй ганц эрэгтэй болохоор ээж нь тvvнийг удам сайтай айлын охинтой суулгаж гал голомтоо vргэлжлvvлэх бодолтой нэгэн юм.Хэдийгээр Очир гуч хvрч яваа ч эхнэр хvvхдийн талаар бодох завгvй ажилласаар Хуланг өөрийнх нь компаний оёдлын цехэд ажилладаг болсноос хойш нэг юм бvсгvй хvний тухай бодож, хайрыг мэдэрч эхэлжээ. Очир Хулангийн хvvхэдтэйг нь мэддэг ч хайрласан бvсгvйнхээ хvvхдийг өөрийн л хvvхэд шиг боддог байлаа. Гэвч тvvнийг хvvхэдтэй хvvхэнд толгойгоо мэдvvлэх гэлээ хэмээн ээж, гурван эгч нь зэмлэнэ. Хэдийгээр чинээлэг айлын ганц хvv ч боловсрол мэдлэгтэй, өөрийн гэсэн ухаантай тэрээр Хулангийн гадаад vзэмжид шунан дурлалгvй сэтгэлийн асар их тэвчээр, хvнийг ойлгож чаддаг энэрэнгvй сайхан сэтгэлд нь vнэн зvрхнээсээ татагдсан билээ. Ийм байдлаар нэгэнт таван жилийг vдсэн болоод ч тэрvv Хулангийн зvрх сэтгэл аажим аажмаар зөөлрөн дасаж Очиртой ханилж суухаар шийдлээ. Тэр хоёрыг суух болсонд бvх л ажилчид баярлан хөөрхий зовлон vзсэн энэ охин одоо л нэг жаргал гээчийг эдлэх нь хэмээн хөөрцөглөнө. Очир Хулан хоёр намрын дунд сарын билэгт сайн өдөр хуримаа хийхээр товлон эртнээс бэлдэж эхэллээ. Хаврын урин дулаан өдрvvд vргэлжилсээр. Хулан гэртээ хvvгийнхээ хувцсыг угааж суутал хаалга тогшин Очир орж ирээд
-За миний хоёр юу хийцгээж байна даа хэмээн Хуланг vнсээд тоглож суугаа Тэмvvлэн хvv дээр очин эрхлvvлэх зуураа
-Хулаан, өнөөдөр амралтын өдөр юм чинь гурвуулаа гадуур гарч юм vзье тэгэх vv гэхэд Хулан хөөс болсон гараа арчин цай аягалж өгөх зуураа
-Яах юм бэ, өнөөдөр хийх ажил зөндөө байна гэхэд Очир
-Чи дандаа л ажилтай гэх юм. өнөөдөр л ганцхан зав гаргачих гэж гуйсаар тэд драмын театр руу хувцаслан гарцгаалаа. Тэмvvлэн хvv ч Очирыг аль хэдийнэ аав гэж дуудан хамт тоглож наадан их л сvрхий байх болжээ. Хулан vvнд дотроо баярлан хvvд минь сайн эцэг болж чадах хvн юм даа гэж бодно. Тэд дуу шуу болсоор театрын vvдэнд ирж машинаас бууцгаан хамгийн урд талын эгнээний тасалбар аван орцгоолоо. Хулангийн хувьд анх удаа театрын vvдээр алхаж урлаг соёлынхоо хvмvvсийг өөрийн нvдээр харж байнаа нь энэ. Концерт дунд хэсэгтээ орж хөтлөгч бvсгvй гарч ирэн
-Одоо та бvхний өмнө эх орондоо саяхан ирээд байгаа авьяаслаг залуу хуурч Төрмөнхийг тайзнаа урьж байна хэмээн хэлтэл тайзан дээр морин хуур барьсан монгол дээлтэй залуу гарч ирэн хуураа уянгалууллаа. Яг энэ эгшинд Хулангийн толгойд аянга ниргэх мэт болон балмагдав. Хулан итгэж ядан тvvнийг ахин дахин ажиж хартал vнэхээр Төрөө байлаа. Тэрээр өөрийн эрхгvй Төрөө, Төрөө хэмээн амандаа аяархан дуудаж сууна. Өнөөх л сэтгэл зvрхэнд нь хамгаас дотно эгшиглэж байдаг энэ аялгууг таван жилийн турш сэтгэл дотроо vгvйлж ирсэн Хулан амьдралын манан дунд өөрөө өөрийгөө ч олохгvй болтлоо төөрсөөр сая л нэг олох шиг боллоо. Тvvний ингэж хачин байдалтай суугааг ганц Очир ч биш хуураа уянгалуулан тоглох Төрөө ч олж харсан байв. Тэрээр өмнөөс нь тас ширтэн суугаа Хуланг хараад бас л таньж ядан байвч дахин учрахгvй хэмээн бодож итгэл алдарсан хайртай бvсгvй нь ингээд сууж байхыг хараад баярлаж догдлохгvй байхын аргагvй ээ. Гэвч Төрөө Хулангийн дэргэд өвөр дээрээ хөөрхөн хvv эрхлvvлэн суух бадриун эрийг хараад өнөөх сэтгэл итгэл замхрах шиг болов. Хулангийн нvдийг ширтэн ямар нэгэн зvйлийг асуух гэж тэмvvлж байгаа нь илт. Гэлээ ч энэ мөчийг хэзээ ч алдаж болохгvйгээ ухааран тоглож буй аялгуугаа дуусангуут тайзны ард хуураа тавьчихаад хөшигний завсраар тvvнийг гарахыг хvлээн зогсоно.
Удалгvй концерт ч дууслаа. Vзэгчид хаалгаар цувран гарч Хулан Очир Тэмvvлэн хоёрын араас дэн дун алхаж байтал архан талаас
-Хулаан гэх танил дотно дуу гарахад яг vvнийг л хvлээж байсан мэт Хулан эргэн хартал Төрөө
-Сайн байна уу? Чи намайг таньж байгаа биздээ хэмээн гар сунгахад Хулан тvvний гараас атгахдаа vл мэдэг чичрэн байгааг мэдэрч хэлэх vгээ олж ядан
-Сайн, чамайг танилгvй яахав дээ гэхэд хажууд нь харж зогссон Очир Хуланд тvрvvлээд явлаа гэж хэлээд хvvгээ хөтлөн гарлаа. Төрөө Хулан хоёр бие биенээ харан хэсэг чимээгvй суув. Дэндvv анир чимээгvй байдлыг эвдэхийг хичээсэн Төрөө
-Энэ хугацаанд сайн сууж байв уу? Чи бид хоёр олон жил уулзсангvй дээ. Саяных чиний нөхөр хvv хоёр чинь vv гэхэд Хулан юу гэж хэлэхээ мэдэхгvй гацаж тvгдчин тvvний асуултаас зугтан
-Чи саяхан гадаадаас ирсэн гэв vv? Гэхэд Төрөө өөр зvйл ярихыг хvссэнгvй шууд л
-Тэр vед чамайг хvлээж vvдэнд чинь зогсохдоо явахаасаа өмнө ядаж ганц удаа ч болов уулзахыг хvссэн. Би гадаадад сурч байхдаа чамайг их санасан шvv хэмээн шуудхан хэлтэл Хулан зөвхөн тvvний ярихыг л сонсохоос өөрт юу тохиолдсон, яагаад уулзахаа больсон тухайгаа тайлбарлая гэвч дэндvv адармаатай болохоор яаж эхлэхээ ч мэдэхгvй байлаа. Энэ vдэш тэд өнгөрсөн бvхнийг эргэн дурсаж хэн хэндээ хайртай байснаа илvv ихээр мэдэрч байв. Хулан харьж явахдаа Төрөөгийн хэлэх vг болгондоо, ярьсан яриа болгондоо гомдол хавчуулан яагаад хvлээгээгvй юм бэ гэх итгэл алдарсан гаслант vгсийг шингээн байсныг санан яах ч аргагvй хувь заяаныхаа хатууд гоморхон өр зvрхээ өмлөн өмлөн алхана. Ингэж явсаар Хулан гэртээ ортол Очир хvvг унтуулчихаад сууж байв. Тэрээр ямар нэг зvйлийг лавлан асуух гээд чадахгvй байгаа нь илт. Гэвч Хулан энэ бvхнийг учирлаж хэлэхийг огтхон ч хvссэнгvй. Өдөр хоногууд ээлжлэн өнгөрсөөр Хулан Төрөө хоёр хааяа нэг уулзаж удаан шаналсан хэн хэнийхээ сэтгэлийг өчvvхэн ч атугай бvлээцvvлэх болжээ. Vvнийг мэдсэн Очир тэр хоёрын өмнө нь бие биедээ хайртай байсныг, яагаад холдсоныг мэдээд удаан бодсоны эцэст Хулангийн аз жаргалын төлөө өөрийнхөө сэтгэлийг хорьжээ. Очирыг ийм шийдвэр гаргасанд Хулан гайхан тvvнээс уучлалт гуйж хожим бие биедээ хар буруу саналгvй сайхан найзууд болохоор шийджээ. Ингэж байтал бас нэгэн санаанд оромгvй зvйл болох нь тэр. Хулангийн ажил дээрээ тvvнийг нэг хvн сvvлийн vед сураглаж асуух болсон байв. Энэ хvн бол Хуяг байв. Хуяг Хулангийн гэрийг олж мэдэн тэднийд ирлээ. Гэрэл гэгээ гийсэн Хулангийн сэтгэл дахин зовлон гунигаар дvvрэх шиг болов. Хуяг Бадмаа хоёр энэ таван жилийн турш ганц хvvхэд олсон ч тэр нь хvн болоогvй ажээ. Ингээд тэдний амьдрал сарниж Бадмаа гадаадад эмчилгээ хийлгэж байхдаа танилцсан эмчтэйгээ суугаад явсан аж. Хуягт эцэст нь хумхын тоос ч vлдсэнгvй. Ингээд насны эцэст хорвоо дээрх ганц vрээ санан ирж байгаа нь энэ. Тэд бие биенийхээ царайг харж чадахгvй газар ширтэцгээн хэсэг суулаа
-Хулаан миний дvv ахыгаа уучлаарай. Би дахиад л чиний амьдралд оролцчихлоо. Гэвч ах нь өөрийнхөө хар нvглийг одоо энэ биеэрээ амсаж байна. Чи намайг ойлгоод хvvтэй минь хааяа нэг уулзуулж байгаач хэмээхэд Хулан эрс шийдэмгийгээр
-Vгvй ээ, Хуяг ахаа та одоо явж vз. Энэ хvv бол миний л хvv. Танд энэ хvvхдийг өөрийнхөө хvvхэд гэж хэлэх эрх байхгvй. Дахин надад битгий гай бол. Таниас болж би ханатлаа зовлон амссан. Та миний амьдралд дахиад битгий гай бол. Зvгээр л яв гэж хэлэн гэрээсээ гаргалаа.
Хуягийг гаргасныхаа дараа Хулан өөрийн мэдэлгvй хvvгээ тас тэврэн мэлмэртэл уйлан суутал гаднаас Төрөө орж ирэн юу болсныг мэдээд тvvний сэтгэлийг тайвшруулан хэзээ хурим найраа хийх талаар ярьцгаан суув. Энэ явдлаас хойш долоо хоногийн дараа Хулан хажуугийн дэлгvvр орохоор хvvгээ гэртээ орхичихоод гартал Хуяг энэ хооронд иржээ. Тэр зvгээр ч гvй нэлээд согтчихсон байсан болохоор гэртээ ганцаараа суугаа хvvгээ хараад тэврэн авч
-Хvv минь, vр минь аавыгаа таньж байна уу? Би чиний аав шvv дээ vйлийн vр минь хэмээн сууснаа хvvгээ vнсэж vлгэн
-Аав нь чамайг ганц өдөр дэргэдээ байлгамаар байна, миний хvv аавтайгаа жаахан гадуур явнаа гэсээр гэрээс дагуулан гуйвж дайван явсаар зам хөндлөн гарах гээд зогсож байхыг харсан Хулан барьж явсан юмаа шийдчихээд араас нь гvйн
-Тэмvvлэн миний хvv гэсээр ухаан сөхөөгvй амьтан бахиран байв. Хуяг хvvг хөтлөн машин тэрэг сvлжилдэх замаар огт ажралгvй алхана. Хулан хамаг чадлаараа гvйсээр тэдний архан талд ирээд vхэтхийн уналаа. Бурхан минь ямар их гай зовлон бэ. Амьдрал тvvнээр ямар хатуу тоглоно вэ. Цус нөжинд будагдсан Хулангийн дэргэд Хуяг толгойгоо шаан бахирч Хуланг тэврэн –Ээ хар нvгэлт толгой, би л vхэх ёстой шvv дээ. Хулаан битгий vхээч дээ хэмээн орилсоор. Тэмvvлэн хvv ээжийнхээ дэргэд зогсон өрөвдөлтэйгөөр
-Ээжээ, ээжээ гэж уйлах нь орчлонг хадааж байв. Зvрх шимширмээр энэ бvсгvйн туулсан амьдрал хийгээд яг энэ мөчийг харсан хvн битгий хэл бурхан ч нулимс дусаан сэтгэл нь өвдмөөр байлаа. Хулан нэгэнт тэнгэрийн орноо заларчээ. Хайр сэтгэл, хонгор vрээ энэ орчлонд vлдээгээд дахин эргэж ирэхээргvй алсад одлоо. Хөөрхий бvсгvйн булшны өмнө гаслан уйлах Хуяг өөрийгөө харааж зvхэн
-Хулаан би л чамайг алчихлаа. Би л чиний амьдралаар тоглочихлоо, хойд насандаа vvрд өлмий дор чинь өвдөг сөхрөн амьдаръя. Намайг битгий уучил … Энэ бvсгvйн хувь заяагаар хэн нэг хvн биш гагцхvv амьдрал өөрөө тоглож орхисон юм. Яагаад тvvнд ийм шударга бус хандана вэ. Яагаад тvvнээс амьдрал аз жаргалыг харамлана вэ. Үvнд хэн ч хариулж чадахгvй гэж vv. Ээжийнхээ өврөөс ч гараагvй эрх жаахан хvvгээ, энхрий хайртай хvнээ дээд тэнгэрээс харж л суугаа байхдаа.

No comments:

Post a Comment